Хөл бөмбөгийн гарал үүсэл
2002-03-24,14:01
Хэзээнээс 90 минут тоглож эхэлсэн бэ
1866 онд London болон Sheffeild хотын багууд хоорондоо анх удаа 1 цаг 30 минут тоглосон нь өнөөг хүртэл мөрдөгдөж иржээ.
Анхны FA cup
Үүсэн байгуулагдсанаасаа 8 жилийн дараа гэхэд энэхүү Холбоо нь 50 клубийг эгнээндээ нэгтгэж Хөл Бөмбөгийн Холбооны Цомын анхны тэмцээнээ зохиож байсан нь өдгөө та бидний сайн мэдэх FA cup-ийн тэмцээн билээ. Харин үүнээс 17 жилийн дараа лигийн тэмцээн эхэлсэн түүхтэй.
Анхны олон улсын тэмцээн
Европ-д хөл бөмбөгийн талаар бараг сонсож мэдээгүй байхад Их Британид анхны олон улсын тэмцээн зохиогдсон нь 1872 онд болсон Англи Шотландийн багуудын хоорондох тэмцээн байв. Энэ тэмцээний үеээр хуран чуулсан хөгжөөн дэмчигчэд багагүй үймээн самуун дэгдээсэн нь бусад орнууд ч тэр даруй Холбоодоо байгуулж тэмцээн уралдаанд орохоосоо хойрогшоох шалтгаан болсон гэж үздэг байна. Тэгэхээр хөл бөмбөгийн хулигаанууд хөл бөмбөгтэйгөө цуг мэндэлсэн байх нь.
Хөл бөмбөг мэрэгжлийн спорт болж эхэлсэн нь
1879 оны FA cup-ийн шувтаргийн тоглолтод Лондонгийн тухайн үедээ хэнд ч хожигдож байгаагүй Этоны сургуулийн баг Lancashire мужийн Darwin клубтэй 2 удаа тэнцэж байж 3 дах удаагийнхаа тоглолтоор арай гэж буулгаж авснаар хөл бөмбөгийг сонирхолын бус мэрэгжлийн байдлаар бэлтгэж тоглоход хүргэсэн байна. Улмаар 1885 онд Хөл Бөмбөгийн Холбоо мэрэгжлийн байхаар хуульчлагдсан түүхтэй.
Хөл бөмбөг дэлхий даяр тархсан нь
Хоёр дах буюу Шотландийн Хөл бөмбөгийн Холбоо 1873 онд, улмаар Уейлсийнх 1875 онд, Ирландийнх 1880 онд тус тус байгуулагдажээ. Их Британиас гадагши ерөнхийдөө түүний клончлолын нөлөөгөөр эхэндээ удаавтар байдалтай тархаж байсан ч удалгүй гадаад орнуудад маш олноор хөл бөмбөгийн мэрэгжлийн холбоод байгуулагдсан байна. Тухайлбал 1889 онд Голланд, Дани-д, 1891 онд Шинэ Зеландад, 1893 Аргетин-д, 1895 онд Чили, Швецирланд, Белги-д, 1898 онд Италид, 1900 онд Герман, Уругвайд, 1901 Унгарт, 1907 онд Финландад гэх мэтээр байгуулагдаж эхэлжээ.
1904 онд Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбоодын Холбоо (FIFA) анх Парист байгуулагдахад Франц, Белги, Дани, Голланд, Испани, Швед, Швицерланд зэрэг 7 орон гишүүнээр элсэж Герман мөн энэ өдөр элсэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байдаг.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
biey daaltand hereg bolloo

bie daaltnd mash hereh bollo

Biy daaltand herg bolloo

Bayrlalaa

zohion bichlegt ih hereg bolloo
zonion bichlegt hereg bolloo
zonion bichlegt hereg bolloo

Wooow

хөл бөмбөг
Гоё мэдээлэл байна баяарлалаа

blla bie daalt nd mini ih l hereg bollo dara ni gar bombogiin garal uuseliig oruularai

bayrlalaa☺☺

Ih tus bolloo ballast

bayarlalaa nadad ih hereg bolloo iluu ih medeelel oruulaarai

манай охиний даалгаварт хэрэг боллоо баярлалаа

bairlalaa geriin daalgavart hereg bolloo




Daalgavart hereg б
ollooo byarlalaa
ollooo byarlalaa

