Арсенал Клубын тухай
2010-11-06,16:25
Бүтэн нэр | Арсенал хөлбөмбөгийн клуб |
Дууддаг нэр | Их буучид |
Байгуулагдсан он | 1886 |
Цэнгэлдэх хүрээлэн | Эмират цэнгэлдэх /60355 хүн/ |
Менежер | Арсен Вингер |
Лиг | Примьер лиг |
2008-2009 онд | Примьер лигийн 4-р байр |
Арсеналь Клуб нь Хойд Лондонгийн Холловайд байрлах мэргэжлийн Английн мэргэжлийн хөл бөмбөгийн клуб юм. (Хоч нь The Gunners). Энэ клуб нь Примьэр Лигт тоглодог Английн хөлбөмбөгийн хамгийн амжилттай багуудын нэг бөгөөд 13 удаа First Division болон Премьер Лигийн ялагч болж, 10 удаа хөл бөмбөгийн холбооны аврагын цомыг хүртэж байсан байна. Тэд Английн түүхэнд томоохон тэмцээнд ялагдалгүй хамгийн урт хугацаанд тоглосон дээд амжилт, мөн Премейр Лигийг ганц ч ялагдалгүй дуусгаж байсан ганц баг юм.
Арсеналь нь 1886 онд байгуулагдсан бөгөөд, 1893 онд Хөл Бөмбөгийн Лигт орсноороо Английн урд хэсгээс Хөл Бөмбөгийн Лигт орсон хамгийн анхны клуб болсон. Тэд 1930-аад оны үед 5-н удаа лигийн аврага, 2 удаа хөл бөмбөгийн холбооны аврага болсноороо анхныхаа томоохон шагналуудыг хүртсэн билээ. Дайны дараах тарчиг жилүүдийг дараа Арсенал1970-1971 улиралд Лиг болон Хөл бөмбөгийн Холбооны цомыг хоёуланг нь авч ялалт байгуулсан 20-р зууны хоёрдох баг болж чадсан юм. 1990, 2000 онуудад Double Цом, хоёр Лиг, Хөл бөмбөгийн холбооны Doubles Цомийг хүртэн, UEFAгийн Аваргуудын Лигийн финалын тоглолтонд орсон анхны Лондонгийн клуб болсон зэрэг олон амжилтыг гаргасан байна.
Анхандаа улаан, цагаан байсан клубын сүлд өнгө цаг хугацааны турш хувьсан өөрчлөгдөж ирсэн байна. Үүнтэй нэгэн адилаар Английн Зүүн урд хэсэгт байрлах Вүүлвикт байгуулагдсан энэ клуб нь 1914 онд хойшоо нүүн Хайбүри дахь Арсеналь Цэнгэлдэх хүрээлэнд очсон байна. 2006 онд тэд дахин нүүж, Холловайн оролцойх Имератийн цэнгэлдэх хүрээлэнд харъяалагдаж болжээ.
Арсеналь нь дэлхий даяар 27 сая фенүүдтэй бөгөөд, фенүүд нь хэд хэдэн клубтэй урт хугацааны өстэй байдаг. Үүнээс хамгийн түрүүд Хойд Лондогийн тэмцээнд байнга шахуу өрсдөлддөг Тоттенхам хотспүрийг дурдах хэрэгтэй. Мөн 2009 оны байдлаар хөлбөмбөгийн клуб –үүдээс Арсеналь нь дэлхий дээр орлогоороо 3 дугаарт ордог бөгөөд нийт 1.2 тэр бум долларын хөрөнгөтэй. Английн хөл бөмбөгийн соёлын жишээ болгож энэхүү багийг авч үзэх нь олонтой байдаг. Арсеналь Бүсгүйчүүд нь Английн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хамгийн алдартай баг бөгөөд, мөн тус клубтэй нэгдсэн билээ.
Түүх
Зүүн өмнөд Лондон дахь Вүүлвикийн Рояал Арсенальийн ажилтанууд 1886 онд Диал Скүйр нэртэйгээр нэгэн хөлбөмбөгийн баг байгуулсан нь одоогийн Арсеналийн үндэс суурийг тавьжээ. Байгуулагдсныхаа дөнгөж дараа нь нэрээ Рояал Арсеналь болгон өөрчилж, 1891 онд мэргэжлийн хөлбөмбөгийн баг болохдоо нэрээ дахин Вүүлвик Арсеналь болгон өөрчилсөн байна. Клуб 1893 онд Second Division-д орсноорХөлбөмбөгийн Лигт орж, 1904 оноосFirst Division-д тоглох болсон байна.
Клуб нь газар зүйн хувьд алслагдмал байсан учраас бусад клубуудыг бодвол тэмцээнд бага орж, энэ нь яваандаа санхүүгийн асуудал бүр даамжран дампуурахад хүрсэн бөгөөд, 1910 онд орон нутгийн бизнесмен Хенри Норрис уг клубыг авчээ. Норрис клубыг нүүлгэхээр шийдэн, 1913 онд Second Division-д орч зэрэг буурсныхаа дараахан Хойд Лондонгйн Хайбүри дахь Шинэ Арсеналийн цэнгэлдэх хүрээлэн өрүү нүүж, жилийн дараа өөрийн нэрнээс Вүүлвикийг хассан байна. 1919 онд Арсенальчууд тавдугаар байранд осрон ч гэсэн орон нутгийн өрсөлдөгч болох Tottenham Hotspur –ийг золиослон First Division-д дахин элсэхээр сонгогдсон байна.
Арсеналь Херберт Чапменийг 1925 онд менежерээр томилсноор сэргэн мандаж эхэлжээ. 1923–24 болон 1924–25 онуудад Лигт хоёр ч удаа ялалт байгуулснаар, Чапмен тэдэнд амжилтын эхний үеийг авчирсан байна. Тэрээр бэлтгэл сургуулилтанд томоохон өөрчлөлт хийхийн сацуу Alex James болон Cliff Bastin зэрэг од тоглогчдыг багтаа нэгтгэснээр 1930аад онд Английн хөлбөмбөгийг ноёрхох эх суурийг тавьжээ. Түүний удирдлаган доор 1930 оны Хөл Бөмбөгийн Холбооны Цомын Тэмцээн, 1930–31 болон 1932–33 онуудад Лигүүдийн Аврага шалгаруулах тэмцээнд ялснаар томоохон амжилтуудыг гаргасан байна. Мөн түүнчлэн тэрээр Лондогийн газар доорх метроны буудал Gillespie Road-ыг Арсеналь хэмээн нэрлэж, ингэснээр хөлбөмбөгийн багаар нэрлэгдсэн цорын ганц буудалтай болоход томоохон үүрэг гүйцэтгэсэн байна.
Чапмен, 1934 оны эхээр уушигнаа хатгалгаагаар гэнэт нас барсан бөгөөд түүнийг ажлыг Joe Shaw , George Allison нар залгамжлан авсан байна. Тэдний удирдлаган дор Арсеналь 1933–34, 1934–35 болон 1937–38 онуудад аварга болж1936 Хөлбөмбөгийн Холбооны цомыг хүртссэн байна. Гол гол тоглогч нь тэтгэвэрт гарч эхлэснээр, Арсеналийн алдар 30 оны сүүлээр бөхөж эхэлсэн бөгөөд, Дэлхийн хоёрдугаар дайн эхлэснээр Англи дахь мэргэжлийн хөл бөмбөгийн тэмцээнийг цуцалсан байна.
Дайны дараа, Том Виттакерийн залгамжлагч Аллисоны удирдлаган доор Арсеналийн хувь хоёр дахь удаагаа сэргэн мандаж, 1947-1948, 1952-1953 онд лигт түрүүлж, Хөл бөмбөгийн холбооны цомыг 1950 онд хүртсэн байна. Тэрнээс хойш тэдний аз хариж, 1930аад оныхтой адил чадвар бүхий тоглогчдыг өөртөө татах чадваргүй бол, 1950-1960 онуудад шагнал авалгүй өнжсөн байна. 1962 болон 1966 онуудад Английн багийн ахлагч байсан Билли Врайт хүртэл менежерээр ажлаад амжил авчирсангүй.
1966 онд багийн сэтгэл зүйч байсан Берти Меег менежерээр гэнэт томилсноос хойш Арсеналь мөнгөн медаль хүртэж эхлэв. Хоёр ч Лигийн цомын тэмцээний шувтаргын тоглолтонд ялагдсны эцэст анхны Европын тэмцээнээс цом авч 1969–70 онд Хот Хоорондын Тэмцээний цомыг хүртсэн байна. Энэ бол арван жилд тохиосон томоохон амжилт байсан бөгөөд, хоёр тэмцээнд ялдаг байсан баг маань бараг л аврага болдог баг болон хувирсан байна. 1972–73 онд First Division-ны хоёрдугаар байр эзлэн, 1972, 1978 1980 онуудад Хөл Бөмбөгийн цомын шувтаргын тоглолтонд гурван ч удаа ялагдал хүлээн, 1980 онд Цомын эзэний Цомын шувтаргын тоглолтонд торгуулийн цохилтоор хожигдож байсан байна. Энэ цаг хугацаанд тэдний хийсэн гол амжилт нь 1979 Хөлбөмбөгийн Холбооны цомын шувтаргын тоглолтонд Manchester United-ыг , 3–2 vаар ялсан явдал байсан бөгөөд үүнийг жинхэнэ классик хожил байсан хэмээн хүмүүс яридаг.
Тоглогч байсан Жеорж Грахам 1986 оноос менежерээр ажилласан нь алдар хүндийн гуравдагч үеийг авчирсан байна. Грахам ажлаа авсан эхний улирал болох 1986–87 онд Арсеналь Лигийн цомыг хүртэсэн байна. Үүнээ дараа 1988–89 онд улирлын сүүлийн тоглолтонд Ливерпүүлийг эцсийн минутанд ялж, Лигийн цомыг мөн авсан байна. Грахамын удирдсан Арсеналь 1990–91 онд, ганцхан тогтлолтонд ялагдаж, мөн цомын аврага болсон бөгөөд, 1993 он Хөлбөмбөгийн Холбооны цом, Лигийн цомыг давхар хүртэж, Хоёрдохь Европын цом болох Цом эзэмшигчдийн цомыг 1994 онд хүртсэн байна. Тодорхой хэдэн тоглогч нарыг Рүне Хауге хэмээх зуулчлагчаас авсныхаа төлөө хахууль авч байсан гэдэг нь илчлэгдснээр түүний нэр хүнд унаж, 1995 онд багаас хөөгдсөн байна. Түүнийг орлохоор Брүйс Риоч ирсэн бөгөөд захирлын зөвлөлийн дундах маргааны улмаас ганц улирал л менежер хийсэн байна.
1996 онд Arsиne Wenger-ийг менежерээр томилсон явдал нь 1990 2000аад онуудад гаргасан багийн амжилтын эх үүсвэр болсон юм. Венжер шинэ тактик, шинэ бэлтгэлийн дэглэмийг боловсруулж хэд хэдэн авъяаслаг гадаадын тоглогчийг багтаа элсүүлсэн байна. Арсеналь 1997-1998 онд хоёрдахь 2001-2002 онд гуравдахь ухаагаа Лиг болон Цомын аврагыг давхар хүртсэн байна. Мөн түүнчлэн 1999–2000 UEFA Цомын шувтаргын тоглолтонд хүрч, 2003 2005 онд Хөлбөмбөгийн Холбооны цомын авч, 49 лигийн тоглолтонд нэг ч ялагдалгүй үндэсний дээд амжилтыг тогтоон, нэг ч ялагдалгүй 2003-2004 онд Примейр Лигийн аврага болсноор Ялагдашгүй хэмээх хочтой болсон байна.
Венжер Арсеналийг 11 улиралд удирдсан бөгөөд үүний 8д нь Арсенальчууд Лигийн тэмцээнд нэг эсвэл хоёрдугаар байранд орсон байна. 2009 оны байдлаао 1992 онд бий болсон Премейр лигийн тэмцээнд Manchester United, Blackburn Rovers болон Chelsea нартай зэрэгцэн энэ лигт ялсан дөрвөн багийн нэг болж чадсан юм. 2005–06 он хүтэл Арсеналь Аврагуудын Лигт хагас финалиас дээш явж байгаагүй боловч, 2006 онд тэмцээний тавин жилийн түүхэн Лондонгоос хамгийн анх финальд үлдэж чадсан баг болсон бөгөөд Барселоад 2-1-ээр ялагдсан байна. 93 жил Хайбүрид байсны эцэст, 2006 оны 7-н сард тэд Эмиратийн Цэнгэлдэх хүрээлэн үрүү нүүжээ.
Багын бүрэлдэхүүн
2009-өөс 2010 оны улиралын багийн бүрэлдэхүүн
|
|
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
arsenal
hehe
arsenal bol yalagdashgvi ligiinhaa top bag ymaaa
gehdeee bi gants hvnig shvtdeg ter bol samir NASRI ym aguuuuu aguuuu aguuuu aguuuu
fabrigasig ogtsruulaa
































