Ливерпүүл клубын тухай
2010-11-06,16:30
Бүтэн нэр | Ливерпүүл хөлбөмбөгийн клуб |
Дууддаг нэр | Улаанууд |
Байгуулагдсан он | 1892 оны 3-р сарын 15 |
Цэнгэлдэх хүрээлэн | Ливерпүүл, Анфиелд /45276 хүн/ |
Менежер | Рафаель Бенитез |
Лиг | Примьер лиг |
2008-2009 онд | Примьер лигийн 2-р байр |
Клуб нь 1892 онд байгууллагдсан ба 1900 оноос 1947 хүртэл 5 удаа том тэмцээнүүдэд аварга болсон. Гэхдээ 1950-иад оны сүүлээр уг клуб нь 2-р лиг рүү шилжсэн ба 1959 онд Билл Шангли дасгалжуулагч нь болж буцаад 1-р лиг рүү шилжсэн. Энэ клубын тоглогчид эхэндээ цагаан ба улаан өнгийн хувцас өмсдөг байсан ч 1660 оноос дан улаан хувцас өмсөх болсон.
Шанглигийн дасгалжуулалтын хүчээр Ливерпүүл клуб 3 удаа Лигийн, 2 удаа хөлбөмбөгийн холбооны ба 1удаа Европын хөлбөмбөгийн холбооны аварга болсон бөгөөд энэ нь багийн анхны Европын цом билээ. Сүүлийн 30 жилийн туршид энэ клуб нь Английн ба Европын хөлбөмбөгт маш их амжилт гаргасан, тэд 1977-гоос 1984 он хүртэл 4 удаа Европын цом, 2005 онд 5 дахиа авсан.
Хесвал цэнгэлдэх хүрээлэнгийн гамшигаас болоод клуб Европт муу нэртэй болсон. Тэнд Ливерпуулын хөгжөөн дэмжигчдийн буруугаас нурсан хананд даруулж Juventus багийн 39 хөгжөөн дэмжигч нас барсан харамсалтай явдал болсон юм. Үүнээс 4 жилийн дараа Hillsborough –ын гамшиг гэж нэрлэгдсэн хэргийн үед хашаанд шахагдсан 96 Ливерпуулын хөгжөөн дэмжигчид нас барсан юм. Энэ хоёр хэрэг нь Европын болон Английн хөл бөмбөг болон тус клубт өнөөдрийг хүртэл ихээхэн гай болж байгаа ажээ.
Ливерпүүл клуб нь байгуулагдсан цагаасаа эхлээд Анфеэлдэд тоглосон, гэхдээ тэд нар клубээ 2011онд Станли парк руу нүүх төлөвлөгөөтэй байгаа ч эдийн засгийн нөлөөнөөс болоод ажил нь хойшилж байгаа. Ливерпүүл клубын шүтэн бишрэгч нар нь зарим багтай өшөө хонзонтой байдаг. Тэд нараас хамгийн том өрсөлдөгч нар нь Манчистэр Юнитэд ба Эвэртон клубууд юм.. Багийн түүх Anfield, home of Liverpool F.C.Ливерпүүл клуб нь Анфеилд цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн Жон Холдинг ба Эвэртон клубын эзэн хоёрын хоорондын маргаанаас болоод үүссэн. Эвэртон багийн гэрээ дуусахад багаа яаж цааш нь авч явах вэ гэдэг дээр энэ хоёрын дунд зөрчил үүссэн юм. Холдинг хувийн санхүүгийн сонирхолтой гэж буруутгагдаж байв. Анфеилдэд 8 жил тоглосныхоо эцэст Анфейлдийг Холдингт үлдээж Гүүдсон цэцэрлэгт хүрээлэн доторх шинэ цэнгэлдэх хүрээлэн рүү нүүсэн юм.
Ливерпүүл клубыг Жон Холдинг үүсгэсэн ба тэд нар Анфеэлд цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор болсон билээ. Тэдний анхны нэр нь Эвэртон хөлбөмбөгийн клуб ба хөнгөн Атлетикийн талбай гэгдэж байсан хэдий ч хөлбөмбөгийн холбоо энэ нэрийг нь хүлээж авахгүй байсан учир тэд нэрээ Ливерпүүл клуб болгосон билээ.
Тэд анхныхаа улиралд Ланчишэр лигт аваргалж, дараагийн улиралд нь 2-р лиг рүү шилжжээ. Тэд лигийн аварга болж 1-р лиг рүү шилжсэн. Тэд 1900-01 онд анх удаа том тэмцээнд аварга болсон ба 1905-06 дахиад л аварга болсон билээ. Тэд 1914 онд анх удаа Хөлбөмбөгийн холбооны цомын финалд үлдсэн боловч 1-0-оор Бүрнли клубт хожигдсон. Тэд 1921-21,1922-23 оны улирлуудад дараалж Лигийн аварга болсон хэдий ч энэ клуб нь 1946-47 оны улирал хүртэл нэг ч том тэмцээнд аваргалаагүй ба энэхүү улиралд тэд Лигийн аварга болсон нь 5дахь лигийн аварга нь байсан. Энэ клуб 1950онд Хөлбөмбөгийн холбооны финалд үлдсэн боловч тэд Арсиналь клубт хожигдсон. 1953-54 онд Ливерпүүл клуб 2-р лиг рүү шилжсэн. 2-р лигт байсан хугацаандаа тэд 1958-59 Хөлбөмбөгийн холбооны тэмцээнд лигийн клуб биш болох Ворсестэр хот клубт 2-1 ээр хожигдсоноос маш их доромжлол хүлээсэн.
Энэ ялагдлын улмаас удалгүй Билл Шангли Ливерпүүл клубын дасгалжуулагч болоод багаасаа 24 тоглогч халсан. Тэрээр бас зоорь маягаар ашигладаг байсан өрөөг дасгалжуулагч нарын өрөө болгосон. Тэнд Шангли болон бусад дасгалжуулагч нар болох Жое Феган, Рүүбэн Биннэт ба Боб Пайсли багийг дахин сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм. Ливерпүүл клуб 1961-62 онд 1-р лиг рүү дэвшсэн, тэд 17 жилийн хугацаанд 1963-64 онд анх удаа лигийн аварга болсон. 1965-66 онд клуб дахин лигийн аварга болсон ба энэ улирлын өмнөх улиралд тэд анх удаа Хөлбөмбөгийн холбооны аварга болсон.
Клуб 1972-73 онд Лигийн ба Европын хөлбөмбөгийн холбооны цомын, дараа жил нь Хөлбөмбөгийн холбооны аварга болсон юм. Шангли тэтгэвэртээ гарахад түүний туслах Боб Пайрсли Ливерпүүл клубын дасгалжуулагч болсон. Пайрсли Шанглигээс илүү их амжилт гаргасан ба клуб нь 1975-76 он буюу түүнийг дасгалжуулагч болчихоод байсан 2 дахь улиралд нь Лигийн ба Европын хөлбөмбөгийн холбооны цомын аварга болсон. Дараагийн улиралд нь тэд Лигийн аварга цолоо хамгаалж Европын цомыг анх удаа авсан ч тэд Хөлбөмбөгийн холбооны финалд үлдсэн хэдий ч хожигдоод бараг л “Triple” хийхээ шахсан билээ. Дараагийн улиралд нь Ливерпүүлчүүд Европын цомоо хамгаалсан, түүний дараагийн улиралд тэд 68оноогоор Лигийн аварга болсон ба энэ амжилт нь Ливерпүүл багийн түүхэндэх дээд амжилт болсон бөгөөд тэд 42 лигийн тоглолтонд 16 хан гоол алдсан. Пайрсли Ливерпүүл клубыг дасгалжуулсан 9 улирлалд тэд 21тэмцээнд аварга болсон ба тэд нар нь 3 удаа Европын цом, 1 удаа Европын хөлбөмбөгийн холбооны, 6 удаа лигийн аварга болсон хэдий ч нэг ч удаа Хөлбөмбөгийн холбооны аварга болж чадаагүй билээ. 1983 онд Пайсли тэтгэвэрт гарахдаа Шангли шиг туслах Жое Феганг дасгалжуулагч болгосон. Фагенг эхний улиралдаа Ливерпүүлийг дасгалжуулж байхад тэд Лиг, Лигийн цом ба Европын цомын аварга болсноор тэд Английн багуудаас нэг улиралд 3 тэмцээнд аварга болсон анхны клуб болсон. Тэд 1985 онд Европын цомын финалд үлдсэн ба тоглолт нь Жүвэнтис клубын эсрэг тэдний Хевсел цэнгэлдэх хүрээлэнд болсон. Яг тоглолт эхлэхийн өмнө гамшиг болов: Ливерпүүл багийн хөгжөөн дэмжигч нар 2 багийн хөгжөөн дэмжигжч нарын хооронд байсан хашааг нурааж эсрэг багийн хөгжөөн дэмжэгч нар луу дайрсан. Хүмүүсийн жингээс болоод хан нурсан ба үүнээс болоод 39 хүн алагдсан, алагдсан хүмүүсийн ихэнх нь Итали хүсүүс байсан. Үүнийг тоолгүй тоглолт үргэлжилсэн ч Ливерпүүл 1-0 оор хожигдсон. Тэрхүү зүйлээс болж ямар ч Англи баг 5 жилийн турш, Ливерпүүл 10жилийн турш сүүлдээ 6 жилийн турш Европын тэмцээнд оролцож болохгүй болсон. Багийн 14 хөгжөөн дэмжэгч нар нь хүн алсан гэсэн ял авсан.
The statue of former manager Bill Shankly, outside Anfield
Хүнээр солигдсон шинэ дасгалжуулагч болсон. Шинэ дасгалжуулагчийн дор Ливерпүүл 3удаа лигийн, 2 удаа Хөлбөмбөгийн холбооны аварга болсон ба 1985-86 онд Лигийн болон Хөлбөмбөгийн холбооны аварга болж давхар цом хүртсэн билээ.
Гэвч удалгүй Ливерпүүлийн ялалтууд 1989 оны 4 сарын 15 өдөр against Nottingham Forest багтай тоглосон шөвгийн тоглолтын үеээр Ливерпүүлийн зуу гаруй хөгжөөн дэмжигяид халдлагад өртсөн. 94 хүн тэр өдрөө нас барж 95дахь нь 4өдрийн дараа 96дахь нь 4 жилийн дараа ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Хиллсбүргийн эмэгнэлт явдлын дараа цэнгэлдэх хүрээлэнгийн аюулгүй байдлыг шалгаад, цэнгэлдэх хүрээлэнгүүд нь заавал суудалтай байхыг хуульчилсан. Мөн шалгалтаар эмэгнэлт явдал болсон нь цагдааны хяналт муугаас хэтэрхий олон хүн цугларснаас болсон гэж үзсэн.. Данглиш хэвлэл мэдээлэлд тэр эмэгнэлт явдалаас болоод би багаасаа гарсан гэж хэлсэн. Тэрээр хуучин тоглогч байсан Грайме Сүанэс-ээр солигдсон. Сүанэс 1992 онд Хөлбөмбөгийн холбооны аварга болсон боловч түүнээс өөр сайн амжилт гаргаагүй ба Шанглигийн мандалтын үед байсан Роё Еванс-аар солигдсон билээ. Еванс клубыг арай л дээр дасгалжуулсан хэдий ч ганц л удаа Лигийн аварга болсоноос өөр амжилт гаргаагүй. Бага амжилт гаргасан хэдий ч тэд 1996оны 4 сарын 3нд Анфеэлд цэнгэлдэх хүрээлэнд болсон Невкастел-ийн эсрэг 4-3 аар хожсон тоглолт нь 2003 оны 4 сард болсон “Примьер лигийн 10 улирал” шагнал гардуулах ёслолд сүүлийн 10 шилийн хамгийн шилдэг тоглолт болсон.1998-99 оэы улиралд Гирард Хөүллиер Ливерпүүл клубт туслах дасгалжуулагчаар орсон гэхдээ 1998 оны 11сард Еванс ажлаасаа гарснаар Герард дасгалжуулагч болсон билээ.
Түүнийг дасгалжуулагч болоод байсан хоёр дахь улиралд Ливерпүүл клуб Хөлбөмбөгийн холбооны, Лигийн ба Европын хөлбөмбөгийн холбооны аварга болсон бөгөөд “Treble” энэ улирлаар Хөүллиер маш том зүрхний мэс засалд орсон. Дараагийн улиралд нь Хөүллиер Рафеал Бенхтез-ээр солигдсон. Түүний эхний жилд клуб Лигт 5 дугаа байр эзэлсэн ч гэсэн АС-Милан клубтай 3-3 аар тэнцсэний дараа 3-2 оор торгуулын цохилтонд ялснаар Европын хөлбөмбөгийн холбооны аварга болсон. Дараагийн улиралд нь клуб 82 оноо авч Лигт 3-р байр эзэлсэн. Тэд Хөлбөмбөгийн холбооны аварга болохдоо түрүү улиралд нь Европын хөлбөмбөгийн холбоны аварга болсонтой адил Вестхам Юнитэд багтай эхэлж 3-3аар тэнцээд дараа нь торгуулын цохилтонд ялж аварга болсон. 2006-07 онд Америкийн бизнисмен Жорж Гелит ба Том Хекс ливерпүүл клубыг худалдан авсан ба нийт үнэ ба клубын өр нь нийлээд 218.9сая фүнт болсон. Тэр улиралдаа клуб Европын хөлбөмбөгийн холбооны финалд үлдсэн хэдий ч энэ удаа тэд АСМиланд 2-1 ээр хожигдсон. 2008-09 оны улиралд Лигт клуб 86 оноо буюу түүхэндэх хамгийн их оноогоо авсан боловч Манчистер Юнитэд клубын дараа хоёрт орсон.
Ливерпүүлийн өмсгөл (1892–1894) Ливерпүүл уламжлалт ёсоор улаан ба цагаан өнгийн хувцасттай тоглодог байсан ч 1960 оны дундуур хувцас нь дан улаан өнгө болсон билээ. Клуб дандаа улаан өнгийг хэрэглээгүй, баг Евертон клубээс Анфеэлд цэнгэлдэх хүрээлэнг авчихаад бараг Евертонтой адил цэнхэр ба цагаан өнгийн хувцастай байсан. 1984 онд клуб улаан өнгийг сонгосон ба 1901 онд хотын левэр шувууг сүлд нь дээрээ тавьсан билээ. Дараагийн жаран жилийн турш Ливерпүүл клубын тоглогчид улаан подволк цагаан шорт өмсөж байсан
1964онд Ливерпүүл багийн менежер Билл Шанкли Андерлэх багтай тоглох анхны тоглолт нь шүүх улаан хувцастай оруулсан байна. Энэ тухай Жан Сайнт Жон хувийн намтартаа бичихдээ :
“Тэрвээр улаан өнгө нь хүч чадал, аюул гэсэн сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлнэ гэж бодсон. Тэр нэг өдөр хувцас солих өрөөнд улаан өнгийн хослол Рони Ейатс руу “энийг өмсөөтөх, ямар харагдах нь вэ” гэж шидсэн юм. Тэгээд “ Бурхан минь, Рони чи аймаар сүртэй харагдаж байна. Чамайг 2 метр гаруй өндөр гэж харахаар байна” гэж хэлсэн. Тэгвэл бүгдийг нь улаан болговол яасан юм бэ? Улаан оймс бас өмсөе. Ингээд ув улаан болцгооё “гэж намайг зөвлөхөд Шанкли зөвшөөрснөөр ийм хувцастай болсон доо гэжээ.”
Ливерпуулын гадагш тоглохдоо өмсдөг уламжлалт өнгө нь цагаан цамц, хар шорт эсвэл бүх юм нь шар өнгө байсан. Харин 1987 онд бүх юм нь саарал өнгөтэй болсон ч 1991–92 онд ногоон цамц, цагаан шорт өмсөх болжээ. 90-ээд онд алтан шар, хар цэнхэр, тод шар, хар, саарал, цагаан зэрэг өнгүүдийг гадагш тоглохдоо өмсдөг байснаа 2008-2009 оны улирлын тоглолтонд бүх юм нь саарал өнгөнд шилжсэн байна. Одоогийн хувцсыг нь Адидас хийсэн юм. 1985 он хүртэл Umbro-гаар хувцсаа хийлгэж байгаад 1996 он хүртэл арван улирлын хувцсыг Reebok-оор хийлгэж байв. Гуравдах цуглуулгын хувцас нь оюу ногоон өнгөтэй цамц, хар шортны хослол бөгөөд Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд орохдоо өмсдөг. Заримдаа дотоодын тоглолтонд эдгээр өнгийн хувцасаа хольж өмсөх удаа ч бий.
Ливэрпуул нь Хитачи фирмтэй 1979 онд гэрээ хийж цамцан дээрээ тэдний логог тавьснаараа Британы мэргэжлийн багуудаас анх даа спонсорынхоо логог хувцасдаа хадсан баг болсон билээ. Түүнээс хойш Crown Paints, Candy, Carlsberg компанууд болон Standard Chartered Bank гэдэг банкны логог хадаж байлаа. 1992 онд Carlsberg-тэй хийсэн гэрээ нь Английн шилдэг хөл бөмбөгийн багуудын дотроос хамгийн урт гэрээ байснаараа онцгойрдог. Ливерпуул 17 жил тэдний логог хадсан гэрээгээ өөрчлөж 2010-2011 оны улирлаас эхлэн Standard Chartered Bank –тэй хийсэн гэрээний дагуу энэ банкны логог хадаж эхлэлээ.
Ливерпуулын сүлд нь хотынхоо бэлэгдлийн шувууны дүрсийг бамбайн дээр байрлуулсан байдаг. Бамбайны дээр "You'll Never Walk Alone “ гэсэн Шанклигийн үг бичээстэй. Энэ нь чи ганцаараа хэзээ ч амжилтанд хүрэхгүй гэсэн утгатай юм Хоёр талд нь байгаа ихэр хоёр галын дөл нь Анфейлдийн гадаа босгосон Hillsborough-ын дурсгалын цогцолбор дээр байдаг мөнхийн галыг бэлэгджээ.
Цэнгэлдэх хүрээлэн
Үүнээс хойш цэнгэлдэх хүрээлэнд өргөтгөл хийсээр ирсний үр дүнд одоогоор 45,276 хүн тоглолт үзэх суудал бүхий газар болсон. Европын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнгийн жагсаалтанд 4 одтой гэж бүртгэгджээ.
2004 оны 7 сард Ливерпүүл хотын захиргаа Анфейлдээс ердөө 270 метр газарт шинээр 60 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих зөвшөөрөл өгсөн. 2006 онд хотын захиргаа энэ газрыг 999 жил клубт эзэмшүүлэхээр болсон. Одоогоор санхүүжүүлэх хөрөнгө байхгүй байгаагаас барилгын ажил эхлээгүй байна. Цэнгэлдэх хүрээлэн Liverpool has played at Anfield since they were founded in 1892 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Ливерпуул байг Анфейлд –д тоглож байна. Энэ цэнгэлдэх хүрээлэн нь Станлей цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд 1884 онд баригдаж эхлээд Everton багийн эзэмшилд байлаа:[34] Энэ багийнхан Анфейлдийн эзэн Холдингтой түрээсийн маргаан хийснээсээ болж энэ газрыг1892 онд орхиж явсан юм. Тэгэхэд нь Холдинг энэ талбай дээрээ шинэ клуб үүсгэн байгуулахаар шийдсэн ажээ. Талбай 20 000 хүн багтаахаар байсан ч Ливерпуулын анхны тоглолтыг зөвхөн 100 хүн үзэж байжээ.
Үүнээс хойш цэнгэлдэх хүрээлэнд өргөтгөл хийсээр ирсний үр дүнд одоогоор 45,276 хүн тоглолт үзэх суудал бүхий газар болсон. Европын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнгийн жагсаалтанд 4 одтой гэж бүртгэгджээ.
2004 оны 7 сард Ливерпүүл хотын захиргаа Анфейлдээс ердөө 270 метр газарт шинээр 60 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих зөвшөөрөл өгсөн. 2006 онд хотын захиргаа энэ газрыг 999 жил клубт эзэмшүүлэхээр болсон. Одоогоор санхүүжүүлэх хөрөнгө байхгүй байгаагаас барилгын ажил эхлээгүй байна.
Хөгжөөн дэмжигчид 2008–09 оны улирлын тоглолтоор Английн хөлбөмбөгийн клубын хувьд Лигийн тоглолтыг нь үзсэн хүний тоогоороо 4-р байрт оржээ. Нийтдээ 44,318, хүн ирсэн нь багтаамжийн 96.8% хувь болжээ. Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчид өөрсдийгөө "Kopites" гэдэг нь Анфейлд цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх толгойн нэр юм. Энэ толгой дээрээс хөгжөөн дэмжигчид нь тоглолтыг үздэг байснаас энэ нэр үүсж
"You'll Never Walk Alone" гэдэг дуу бол клубын сүлд дуу. Энэ дуу бол Carousel гэдэг хөгжимт жүжгийн дуу байсан ажээ. Дуург 1960-аад оны эхээр хөгжөөн дэмжигчид дуулж эхэлснээр алдаршиж одоо дэлхий даяар түгсэн дуу болжээ. Дууны нэр Шанкли хаалганы дээр бичигдснээс гаднаа клубын сүлдэнд мөн оржээ.
Ливерпүүл клубтэй хамгийн удаан өрсөлдсөн клуб нь Евертон билээ. Эвэртоны эзэд болон Анфеэлд цэнгэлдэх хүрээлэнгийн өмчлөгч хоёрын маргаанаас Ливерпүүл баг үүссэн. Бас шашны зөрөөнөөс үүссэн гэдэг боловч хоёр баг хоёулаа Methodist шашинтай уг яриа нь худлаа болж таарах юм. Тэгэхдээ Евертон клубтай орон нутгийн тэмцээн дээр өрсөлдөж байсан бол Манчистер Юнитэд багтай хөрш хотын хувиар өрсөлддөг. Энэ нь бас хоёр баг хоёулаа сайн амжилт гаргадагтай холбоотой.
Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчидэп хоёр том эмгэнэлт явдал тохиолдсон. Эхлээд Хесвел цэнгэлдэх хүрээлэнгийн эмэгнэлт явдлаас болоод 39 Жүвэнтис багийн хөгжөөн дэмжигчид алагдасан. Тэднифг Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчид буланд шахснаас олон хүнийг даалгүй хана нурж хүмүүс дарагджээ. Европын хөлбөмбөгийн холбоо Ливерпүүл багийн хөгжөөн дэмжэгчдийг буруутгасан. 27 хүн хүн амьны хэргийн сэжигтнээр баригдсан. Үүнээс болж Английн багууд 5 жил, Ливерпүүл бүр 6 жилээр Европын тэмцээнд орохгүй хорио авсан. 1989 онд Белгид 5 сар үргэлжлэсэн шүүх хурлаас Ливерпүүлийн 14 хөгжөөн дэмжигч санамсаргүй хүн амины хэрэг хийсэн хэргээр 3 жилийн ял авсан.
Хоёрдох эмгэнэлт явдал 1989 онд Европын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний үед Ливерпүүл Нотингамын Ой багийнхантай тоглох үед болсон. Ливерпүүлийн 96 хөгжөөн дэмжигч дарагдаж нас барсан энэ хэргийг Hillsborough-ийн гамшиг гэдэг. Тэр үед The Sun сонин “ Үнэн” гэдэг өгүүлэл гаргаж Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчид бусдыг зодож, нас барсан хүний дээрээс шээж, цагдаагийн өөдөөс дайрсан гэж бичиж байв. Үүнийг дараа нь мөрдөн шалгахад худал байсан нь батлагдаж Ливерпүүл хотынхон тус сонины эсэргүүцэж байжээ. Гамшигийн мөрөөр олон байгууллага байгуулагдаж 1989 оны 4-р сарбн 15 өдөр Шиффилдэд нас барсан 96 хүний төлөө ар гэрийнхэн болон ослын үед гэмтэж бэртсэн хүнд дэмжлэг үзүүлэх хөдөлгөөн үүсжээ.
Өмчлөл ба санхүүжилт
2007 оны 2-р сарын 6нд George Gillett болон Tom Hicks хоёр клубыг 218.9 сая фунт стрелингээр худалдаж авсан . Tэд £174.1 саяыг клубын үнэнд £44.8 саяыг клубын өрийг дарахад зарцуулахаар болсон. Хоёр эзний хооронд маргаан гарсан бас тэднийг хөгжөөн дэмжигчид дэмжихгүй байснаас клубыг Dubai International Capital авах гэж байна гэсэн явган яриа гарч байлаа. Мөн Ливерпүүлийн 100 000 ивээн тэтгэгчид хүн тус бүр 5000 фунт гаргаж нийт 500 саяаар клубийг авах гэж байна гэдэг яриа ч гарсан. Гэвч тэд энэ хэмжээний мөнгийг босгож чадаагүй ажээ.
2008 оны 4 сард Forbes сэтгүүл Ливерпүүлийг дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгийн 4 клубийн нэг гэж зарласан. Нөгөө 3 нь Manchester United, Real Madrid болон Arsenal юм. Сэтгүүл Ливерпүүлийг $1.0 тэрбум долларын үнэтэй гэж гаргасан юм. Дэлхийн хөлбөмбөгийн клубуудыг орлогоор нь жагсаадаг Deloitte сэтгүүл Ливерпүүлийг орлогоороо эхний 8д орно гэж 2008 онд зарлаж байв. 2006–07 оны улирлын тоглолтонд 133 сая фунтийн орлогоороо тус клуб аравт орж байсан юм.
Ливерпүүл соёл урлагийн амьдралд
Английн хөл бөмбөгийн хамгийн сайн багуудын нэгний хувьд Ливерпүүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтой гардаг. 1964 оны 8 сард BBC –ийн шилдэг тоглолт нэвтрүүлэгийн анхны дугаараар багийн Арсеналынхантай Анфейлд цэнгэлдэх хүрээлэнд хийсэн тоглолтыг харуулж байлаа. Бас хөлбөмбөгийн тэмцээнийг анх удаа өнгөтөөр шууд нэвтрүүлэхэд тус багийн West Ham United хийсэн тоглолтыг шууд дамжуулж байв. Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчид Pink Floyd хамтлагийн "Fearless" гэдэг дууны клипд "You'll Never Walk Alone дууны хэсгээс дуулж байгаагаар ордог. 66
Jimmy McGovern-ын хийсэн Hillsborough-ын гамшиг кино 1996 онд гарсан билээ. Кинонд Christopher Eccleston гэдэг жүжигчин Trevor Hicks-ийн дүрд тоглосон. Hicks өсвөр насны хоёр охиноо энэ гамшгийн үеэр алдсан хүн ажээ. Тэрвээр энэ гамшигт гэр бүлийнхээ гишүүдийг алдсан хүмүүст дэмжлэг үзүүлэх, аюулгүй цэнгэлдэх хүрээлэнтэй болох аяны өрнүүлсэн байна. Мөн Ливерпүүл баг The 51st State (бас Formula 51 ч гэсдэг) кинонд оролцсон.
Тоо баримт
Ливерпүүлийн анхны тэмцээн бол Lancashire Лигт Higher Walton багийг 8–0 харьцааны хожсон тоглолт байв. Хамгийн олон тэмцээнд оролцсон тамирчин нь Жан Каллаган Ian Callaghan бөгөөд 1958- 1978 онд 19 улирлын тоглолтонд 857 удаа талбайд гарсан байна. Oдоо тоглож байгаа тамирчдаас Жами Каррагер Jamie Carragher 500 гаруй удаа тоглолтонд ороод байна.