AC Milan багийн түүх
Саччи 1987/1988 оны улиралд Диего Марадонагаар удирдуулсан Наполиг хожин скудетто авав. 1988/1989 улиралд гуравдах Европын цом, хоёр дах тив хоорондын цомыг авав. Дараагийн улиралд энэ амжилтаа дахин давтав. Тухайн үеийн гарааны бүрэлдэхүүнд: Жиованни Галли, Мауро Тассоти, Алессандро Костакурта, Франко Бареси, Паоло Малдини, Ангело Коломбо, Франк Райкаард, Карло Анчелотти, Роберто Донадони, Рүүд Гүүлит, Марко ван Бастен нар байлаа.
Саччи Италийн үндэсний шигшээ багыг дасгалжуулхаар явсаны дараа залуухан Фабио Капеллог дасгалжуулагчаар сонгов. Түүний удирдлаган доор Россонери 58 тоглолт нэгж хожигдолгүй тоглон Gli Invicibili буюу “Ялагдашгүй” хочтой болжээ. Ялагдашгүй багын арын хамгаалалтыг хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хослол болсон Ф.Бареси, А.Костакурта, П.Малдини нар, хагас хамгаалалтыг Марсел Десайлли, Роберто Донадони нар, Д.Савичевич, З.Бобан, Д.Массаро нар довтолгооны хэсгийг бүрдүүлж байв. 1992-оос 1994 оны хооронд гурван жил дарааллан, 1991/1992 онд нэгж тоглолт хожигдолгүй Скудетто хүртжээ. Мөн 3 жил дарааллан Аваргуудын лигын финалд хүрсэн ба эхний жил 1993 онд Марсейлд 1-0-оор хожигдов. Энэ тоглолтыг дараа нь шүүгчийн хуувилдаан орсон, допинг хэрэглэсэн хэмээн хэсэгтээ маргалдсан. Дараагийн жил Барселонтой тоглох болов. Тухайн үеийн Барселона нь Мөрөөдлийн баг нэртэй, аугаа Йохон Криүфын удирдлаган доор тоглож байлаа. Гэвч тэд хожигдлын амтыг 4 бөмбөгөөр мэдэрсэн юм. 1995 оны финалд дахин хожигдов энэ удаа Аяакс Амстердамын инээх ээлж байжээ. Дараа жил нь Роберто Бажжио, Марко Симоне, Жиорж Вий нараар удирдуулан 15 дахь Италын аварга цолоо хүртэв. 1996 оны гарааны бүрэлдэхүүнд : Себастиано Росси, Кристиан Пануччи, Алессандро Костакурта, Франко Бареси, Паоло Малдини, Роберто Донадони, Деметрио Албертини, Марсел Десайлли, Звонимир Бобан, Жеорж Вий, Роберто Бажжио нар байв.
Фабио Капеллог явсаны дараа Оскар Вашингтон Табарезийг дасгалжуулагчаар сонгосон боловч эхний тоглолтуудадаа хожигдсон учир халан Арриго Саччиг буцаан авчирч Ибрахим Ба, К.Дугарри, Эдгар Давидс нарыг худлдан авсан боловч 11 байранд оров.
Саччиг дахин Капеллогоор солин К.Зиеге, П.Клюьерт, Леонардо нарыг худалдан авав гэвч үр дүн нь өмнөх жилээсээ нэг байр дээшлэн 10-аар байранд оров. Энэ улиралын хамгийн муу тоглосон тоглолт нь талбай дээрээ 1-6 харьцаатай Ювентусд хожигдсон тоглолт байлаа. Капелло Саччигийн адил халагдав.
Берлускони шинэ дасгалжуулагчийн эрэлд гарлаа. Өнгөрсөн улирлад Удинезег гуравдугаар байранд оруулсан Алберто Заччерониг Оливер Биерхофф, Томас Хелвег гэсэн хоёр тоглогчийнхон хамт авчирлаа. Мөн тэр жилээ Роберто Аяала, Луйжи Сала нарыг худалдан авж 3-4-3 гэсэн тактикаар тоглон 16дах аварга цолоо авав. Гарааны бүрэлдэхүүнд: К.Аббиати, Л.Сала, А.Костакурта, П.Малдини, Т.Хелвег, Д.Албертини, М.Амбросини, З.Бобан, Андрес, Ж.Вий, Оливер Биерхоф нар байв.
Дараагын улирал Заччерони амжилттай тоглуулж чадсангүй. Украйны шинэ од Шевченко ирсэн боловч Серие А-д 3-р байр, Аваргуудын лигд хэсгийн 6 тоглолтонд ердөө нэг хожил 2 тэнцээ, 3 хожигдол аван хасагдав.
Дараа улиралд Милан амжилттай тоглож эхэлжээ. Динамо Загреб, Бешикташ, Барселонаг хожин дараагийн шатанд шалгарсан боловч хожигдолын цуваа эхлэв. Серие А-д Ювентусд 3-0-оор, Аваргуудын лигд Депортиво Ла Корунаг хожиж чадалгүй хасагдсанаар Зачерони халагдав. Түүний оронд багын ахлагч П.Малдинигий аав нэгэнтээ Миланы төлөө хүчин зүтгэж байсан Чезар Малдиниг авчирсанаар нөхцөл байдал дээрдэж эхлэв. Анхны тоглолтоо Бари-г 4-0-оор буулган авж эхэлжээ. Мөн гол өстөн Интер Миланыг 6-0 харьцаатайгаар бут ниргэсэн юм. Энэ тоглолтд Сэржинио гайхамшигыг үзүүлсэн байна. Гэвч Милан дахин хожигдож эхлэв. Клубын удирдлага Малдинид эхний 4т оруул гэсэн шаардлага тавьсан ч 6 дугаар байранд оров.
2001-2002 улиралд од тоглогчидыг цуглуулав. Депортиво Алвесаас Хави Морено, Космин Контра, Динамо Киевээс Каладзе, Фиорентинагаас Рью Кошта, Ювентусаас Инзаги, Хеллас Веронагаас Мартин Лаурсен, Галатсрайгаас Юмит Давал, Интер Миланаас Андреа Пирло нарыг худалдан авч дасгалжуулагчаар Фатих Теримыг томилжээ. Гэвч эхний таван сарын байдлаар Фетим лигд 5 байранд унагасан учир түүнийг халан Карло Анчелоттиг оронд нь тавив. Багын ахлагч Малдини гэмтлийн улмаас тоглоогүй боловч тэрээр 4 байранд оруулав. Гарааны бүрэлдэхүүнд: К.Аббиати, К.Контра, А.Костакурта, М.Лаурсен, К.Каладзе, Гаттузо, Албертини, Сержинио, Рьв Кошта, Шевченко, Инзаги нар байв.
2002-2003 оны улирлыг 6дахь аваргуудын лигийн цомтойгоо дуусгав. Серие А-д гуравдугаар байрд оров. Тэр жилээ Италийн цом, европын Супер цомуудыг хожжээ. Аваргуудын лигын гарааны бүрэлдэхүүнд: Дида, А.Костакурта, А.Неста, Малдини, Каладзе, Гаттузо, Пирло, Сийдорф, Рью Кошта, Шевченко, Инзаги нар байв. Дараа улиралд Бразилын залуу од Кака-г худалдан авав. Багыг I Meravigliosi буюу Гайхамшигууд хэмээн дуудах болов.
Довтолгоонд Шевченко, найруулагчаар Кака, хамгаалалтанд Неста, Малдини нар тоглон гайхалтай тоглолтыг үзүүлж байв. Харамсалтай нь талбай дээрээ Депортиво Ла Корунаг 4-1 харьцаатай хожсон боловч зочилж тоглохдоо 4-0 харьцаатай хожигдон Аваргуудын лигээс хасагдав. Италийн аварга болсон ч гэсэн шүүмжлэгчид хасаг хамгаалалт муугаас бол сайн тоглолт үзүүлж чадахгүй байна хэмээж байсан.
Креспо гайхалтай сонголт байсан гэдгээ батлав. Амбросинигийн цаг дуусах мөчид хийсэн гоолийн ачаар Истанбулын Ататурк Стадинод Ливепүүлтэй тоглохоор болов. Эхний үед 3-0-оор Ливерпүүлд ямарч боломж олголгүй тэргүүлж эхэлсэн боловч хоёрдугаар үед 6 минутад 3 гоол алдан тэнцэж улмаар торгуулийн цохилтоор хожигдов. Ла Корунагын аймшиг Истанбулын аймшигаар солигдов. Серие А-д хоёрдугаар байр, Аваргуудын лигд 2-р байр, Италын цом хожсоныг дүгнэж үзвэл гайхалтай улирал өнгөрсөн боловч Ювентус Серие А-гийн аварга, Ливерпүүл Европын аварга болсон юм.
Серие А-гийн тоглолт сүүлийн жилүүдийн хамгийн сайн нь болон 28 хожил авсан ч Ювентусын 91 онооны дээр гарж чадсангүй. Гэвч энэ бүхэн авилгалын хэргээс үүдэн ямар ч хэрэггүй болон авсан нийт онооноосоо 30 оноо хасуулан гуравдугаар байр, дараа жил нь 8 хасах оноотой эхлэх торгуул хүртсэн бол түрүүлсэн Ювентус доод лигрүү унасан юм. Аваргуудын лигд хэдий амжилттай тоглон Байерн Мюнхен, Лионыг хожин хагас шигшээд хүрсэн ч тэр жилийн аварга Барселонад хоёр тоглолтын нийлбэр 1-0-оор хожигдсон юм.
Серие А-д -8 оноотойгоор эхэлсэн ба улиралын эхний хагасд муу тоглолт үзүүлэн өвлийн амралт болоход хүснэгтийн дунд бичигдэж байв. Өвлийн цонхоор Массимо Оддо, Бразидийн супер од Роналдо нарыг эгнээндээ элсүүлэв. Улиралын төгсгөлт гайхалтай тоглолтуудыг үзүүлэн Серие А-д 4-р байранд, Аваргуудын лигийн аварга болсон билээ.
Өмнөх жилийн авилгын хэргээс үүдсэн торгуулаас үүдээд Милан аваргуудын лигийн 3дах шатнаас тоглохоор болов. Ред Стар Белградыг төвөггүй хожин цаашлан групээсээ нэг дүгээр байраар шалгаран Шоландын аварга Селтиктэй тоглохоор болов. Нэмэлт цагт оруулсан Кака-гын гоолын ачаар дараагийн шатанд Германы аварга Байерн Мюнхенийг хоёр тоглолтын нийлбэр 4-2 харьцаагаар буулган авсан юм.
Байернийг хожин хагас шигшээд Манчестер Юнайтедтай тоглохоор болсон нь сүүлийн таван жилд 4дэх удаагаа хагас шигшээд шалгарсан явдал байв. Эхний тоглолт Манчестерд Олд Трафорд цэнгэлдэх хүрээлэнд болов. Тоглолт эхний 5минутад К.Роналдо гоол хийсэн ч Кака хариуг нь барин 2 гоол хийсэн. Гэвч Рүүний мөн хариу 2 гоол хийн Манчестер Юнайтедын хожилоор дууссан юм. Энэ тоглолтын тухай Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини сүүлийн хэдэн жилд болоогүй гайхамшигтай тоглолт боллоо хэмээсэн. Хоёр дахь тоглолт Сан Сирод болсон ба Милан эхний үед төгс тоглолт үзүүлэн Кака, Сийдорф нар нэг нэг гоол хийн тэргүүлж эхэлсэн ба хоёрдугаар хагасд Жилардино нэг гоол хийн 3-0 харьцаатайгаар дэлхийн хамгийн шилдэг довтолгоотой хэмээн яригдаж байсан Манчестер Юнайтедыг элэглэсэн юм.
Ийнхүү тэд 2005 оны финалын өрсөлдөгч Ливерпүүлтэй дахин тоглохоор болов. Энэхүү тоглолт Грекийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 5 сарын 23 нд болсон. Энэ цэнгэлдэх хүрээлэнд 1994 онд Барселонаг 4-0-оор хожиж байсан сайхан дурсамжтай мөн 2005 оны хариугаа авах хүсэлтэйгээр ирцгээсэн байв. Тоглолт 2-1 харьцаатайгаар дууссан ба хоёр гоолыг хоёуланг нь Инзаги хийсэн юм. Энэ тоглолтонд ялснаараа Милан 7 дахь удаагаа Европын аварга, сүүлийн таван жилд 3 удаа финалд хүрэн 2 удаад нь хожсон амжилтыг тогтоосон юм.